Каспер Смарт ч хүүхэн дээр жинхэнэ ажилдаг гар гэнэ дээ. Энэ бүжигчин “баньд” поп дуучны мөнгө болон алдар нэрэнд нь болж “өврийг нь бүлээцүүлж” байна хэмээн барууны хэвлэлүүдээр шуугиан дэгдээд эхэлжээ. Энэ тухай хамгийн анх Касперийн найз Жош Айрес гэгч In Touch сэтгүүлд ярьжээ. Тэр залуугийн хэлсэнээр Смарт бол өөрийн карьерынхаа төлөө жинхэнэ нүүрээ халхалсан өөдгүй новш аж. –Каспер бол могой гэж тодорхойлжээ. Смарт өөрийн экс амраг бүсгүй Айша Фрэнсис гэгчээ Женниферт ажилд оруулж өгчээ. Тухайн үед Смарт, Фрэнсис хоёр аль хэдийн харьцаандаа цэг тавиад байжээ. Гэтэл экс залуугаа Лопестой зугаацдаг болсоныг нь ТВ-гээр мэдсэнээсээ хойш бүсгүй Смартыг “дарамталж” эхэлсэн байна.
- Касперийн хувьд Айшагаа Жей Логоос болоод хаясан. Эхэндээ тэр Женниферийн юу хүссэнийг нь хийдэг байсан. Харин одоо өөрийн хүссэнээ хэрэгжүүлээд эхэлсэн нь үнэн хэмээн Жош ярьжээ. Лопес түүний мэргэжлийн бүжгийн сургуулийнх нь төлбөрийг төлдөг мөн ТВ-д залуу амрагийнхаа реалити-шоуг худалдаж өгсөн гээд наад захын жишээ байдаг ажээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь