Жил бүрийн сар шинийн баяраар ТВ5 телевиз “Төрийн түшээдийн түмэндээ барих бэлэг” ая, дууны нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг. “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан энэхүү хөтөлбөр энэ жил ес дэх хавартайгаа золгож буй аж.
Харин гал тахиа жилийн шинэ дугаарт өнөөгийн парламентийн гишүүдийг Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ төлөөлснийг үзэгчид баярын өдрүүдээр үзсэн биз ээ. УИХ-ын 41-р тойрогт нэр дэвшин Хан Хэнтийчүүдийн хүндэтгэлийг хүлээн түшээдээр сонгогдсон Л. Оюун-Эрдэнэ 18 хоногийн сурталчилгаагаа өнгөрсөн жил улсын их баяр наадамд ес даван түрүүлж арслан болсон нутгийн дүү Э.Оюунболдоор имидж хийн, МАН-ыг үнэмлэхүй ялалт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг санаж буй биз. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ удаагийн “Төрийн түшээдийн түмэндээ барих бэлэг” нэвтрүүлэгт хамтрагч Э.Оюунболд арсланг “гээлгүйгээр” жудагтай эр хүн гэдгээ харуулан “Миний ардын сэтгэл цагаан” дууг хамтран дуулж сар шинийн мэндчилгээг өвөмрмөцөөр хүргэсэн нь олны сэтгэлд их хүрсэн дэг шүү. Энэ мэт Л.Оюун-Эрдэнээс суралцах юм их бий дээ.
PAPARATSI.MN
“ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ТҮМЭНДЭЭ БАРИХ БЭЛЭГ” НЭВТРҮҮЛЭГ. 2017 ОНЫ ШИНЭ ДУГААР
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа