Мисс гэх тодотголтой ч кино урлагт хүчээ сориод буй загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг танихгүй хүн ховор болжээ. Тэрбээр “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, "Ану хатан" “Бид 3-ын болзоо” зэрэг арав гаруй кинонд дүр бүтээгээд амжсан. Залуу, эрч хүчтэй, ихийг хийж бүтээхийн төлөө зориглон алхаж буй П.Шүүдэрцэцэг “MIXX” хамтлагийн гишүүн Темпотой чамгүй удаан хугацаанд үерхсэн билээ. Темпо Шүүдэрцэцэгт зориулан 2015 оны 8-р сард “Шүүдэрхэн” хэмээх уран бүтээл гаргасан ч удалгүй хосууд хоёр тийшээ болсон.
Салах болсон шалтгаанынхаа талаар саяхан Темпо “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт орохдоо илэн далангүй ярьсан бөгөөд Шүүдэрээ “Бид “3-ын болзоо” кинонд тоглохдоо хамтран партнер болсон Драмын театрын залуу жүжигчин Э.Тодгэрэлтэй хайрын романс үүсгэсэн гэсэн утга бүхий ярилцлагыг өгсөн. Тэгвэл энэ удаа хайрын романс үүсгэсэн хосууд сар шинийн баяраар улаан торгон дээлээр ижилссэн нь цахим ертөнцөд түгсэн бөгөөд даравч дардайна, булавч бултайдгийн жамаар тэд харилцаагаа ил болгож буй бололтой.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа