Дэлхийн шилдгүүдийг нэгэн дээвэр дор цуглуулдаг Оскарын шагнал гардуулах 89 дэх удаагийн ёслолын ажиллагаа дөнгөж сая болж өнгөрлөө.
Үзэгчдийн дунд хамгийн хүлээлттэй байсан LA LA LAND кино Шилдэг зураг авалт, Шилдэг кино ая, Шилдэг киноны дуу, Шилдэг тайз засал, Шилдэг найруулагч, Шилдэг эмэгтэй жүжигчин гэсэн 6 номинацид ялалт байгууллаа. Тус бүтээл Титаник киноны амжилтыг давтаж энэ жил 14 номинацид нэр дэвшсэн билээ. Киноны найруулагч болох 32 настай Дэмьен Шазелл 2014 онд Whiplash киногоороо Оскарт нэр дэвшиж байсан бөгөөд шилдэг найруулагчийн шагнал авсан хамгийн залуу уран бүтээлч боллоо.
Академи Авардсын вэб сайт дээр хүртэл шилдэг кино төрөлд LA LA LAND кино ялалт байгуулсан гэсэн мэдээлэл орж амжсан бөгөөд хэдхэн хормын дараа MOONLIGHT-аар солигдсон байсан юм.
Үүнээс гадна кино шүүмжлэгч болоод үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан MOONLIGHT кино шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг сэдэвчилсэн кино зохиол, шилдэг кино гэсэн 3 номинацид ялалт байгууллаа. Тус бүтээлд ижил хүйстэн хар арьст хүүгийн бага нас, өсвөр үе, нас биед хүрсэн гурван үеийн амьдралыг харуулдаг билээ.
Харин ШИЛДЭГ КИНО номинацийг шалгаруулах үеэр LA LA LAND киноны уран бүтээлчдийг дуудаж тайзан дээр гаргасны дараа эндүүрэл болсныг зарлаж, MOONLIGHT кино шилдгээр шалгарсныг мэдэгдсэн нь энэ жилийн Оскарын хамгийн том дуулиан байлаа. Академи Авардсын вэб сайт дээр хүртэл шилдэг кино төрөлд LA LA LAND кино ялалт байгуулсан гэсэн мэдээлэл орж амжсан бөгөөд хэдхэн хормын дараа MOONLIGHT-аар солигдсон байсан юм.

Ийнхүү Академи энэ жил MOONLIGHT киногоор дамжуулж олон нийт болон улстөрчид, шинэхэн сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трампад нэг том мессеж хүргэлээ гэж кино шүүмжлэгчид үзэж байна.
eagle.mn
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь