Манай үндэсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, компаниуд сүүлийн үед хэргэлэгчдийнхээ итгэлийг шавхай туучсан уландаа санаатайгаар гишгэлж, нэрээ хөөдөж байгаа сурагтай. Ер нь аливаа бүтээгдэхүүн шинэ дээрээ хачин сайхан л байдаг. Харин худалдан авалт нь сайжраад, хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцээд ирэхээрээ одоо л нэг амьсгаагаа авлаа гэсэн шиг өөрсдийнхөө эрх ашигт дулдуйдан “халтуурдаж” эхлэдэг нь нууц биш юм.
Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХХК сүүлийн үед хэргэлэгчдийн ундуйцлыг ихээхэн хүргэх болжээ. Нийслэлийн хүн амыг цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой уг компани таггүй буюу битүү савалгаатай сүү үйлдвэрлэн олны гайхшралыг төрүүлжээ. Малын цэвэр ашиг шимт сүүг бидний гар дээр хүргэж, сүүн бүтээгдэхүүний хөгжлийг тодорхойлдог гэгддэг тэдний үйлдвэрлэлийн явцад алдаа гарсан нь тодорхой. Хэрвээ ийм алдаа олон дахин давтагдах юм бол хэрэглэгчид сүүний хайрцгыг бор аргаар цоолон хэрэглэх маш сонирхолтой үйл явц өрнөх нь.
Бас болоогүй ээ, савласан 1 литр сүү бүрээс 200мл сүү дутуу савлаж хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог гэдгийг нь ард иргэд өөрсдөө хэмжиж үзээд батлаад байна. Юм хуучрахаараа чанараа алддагийн томоохон жишээ болоод байгаа “Сүү” ХХК нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй шүү!!!
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа