Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд нь Бурханы шашны төдийгүй, Монголын биет болон биет бус өв соёл, ёс заншил, уламжлалыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж буй оюун санааны төв юм. Бидний амьдарч буй мэдээллийн эрин зуунд аливаа үйлчилгээ түргэн шуурхай, хүртээмжтэй, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хялбар байх нь гол шалгуур болжээ. Иймээс МБШТөв Гандантэгчэнлин хийд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу нэгэн шинэ үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байна.
“Цахим ном айлтгал” хэмээх энэхүү үйлчилгээний гол давуу тал нь жилийн засал номоо хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернэт ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм. Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах юм. Тийм учраас сэтгэлдээ сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлджээ.
Уг үйлчилгээг ашигласны давуу тал:
Та онлайнаар номоо захиалахыг хүсвэл www.gandan.mn сайтаар орон захиална уу.
Эх сурвалж: МБШТөв Гандантэгчинлэн хийд
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй