Өнөөдөр олон ч хүн хийж бүтээснээ үнэлүүлэн цол тэмдэг гардан авлаа. Тэдний дунд Ц.Сувд-Эрдэнэ хэмээх энэ бүсгүй "Хөдөлмөрийн хүндэт медаль" цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Түүнийг орон гэргүй хүмүүст халуун сэтгэлийн гараа сунгаж, хөгшин настай хүмүүсийг орон гэртэй болгодог буянт үйлсээр нь манай уншигчид андахгүй мэдэх биз ээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “МУ-ын Ерөнхийлөгчийн 28-р зарлигаар "Хөдөлмөрийн хүндэт медаль" цол тэмдгээр шагнагдлаа. Энэхүү шагнал нь намайг дэмжиж тусладаг бүх хүмүүсийн шагнал юм шүү. МУ-ын ерөнхийлөгчдөө баярлалаа, та бүхэндээ маш их баярлалаа. Улам илүүг хийж улам ихийг бүтээж урагшаа тэмүүлж явах болно. Төр минь амгалан Түмэн минь энх байх болтугай” хэмээн сэтгэл юугаа уудалжээ. Бусдыг гэсэн буян үргэлжид арвижиж байх болтугай.
PAPARATSI.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана