Гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандаад байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Рио Тинто” компани болон Мүүнийн шашинтнуудаас авлига авсан байж болзошгүй гэж үзэж холбогдох баримтуудыг АТГ шалгуулахаар өгсөн аж. Чухам ямар үндэслэлээр хандсаныг нь дараах мэдээллээс эрхэм та харна уу.


Тэгэхээр энд Рио Тинто компани тэргүүн хатагтайн ТББ-д зориулж, 3 сая хүртэлх ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг зохион байгуулсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл энэ талаарх мэдээллийг хүргэе. 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо болсон Дэлхийн улс орнуудын Тэргүүн хатагтай нарын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг жил тутмын хандивын арга хэмжээнд оролцож 1800 төлөөлөгчдөд хандан үг хэлсэн аж.


C.U.R.E төслийн арга хэмжээний хүрээнд хийгдсэн энэхүү хандивын үеэр 1500 гаруй чек цугларсан бөгөөд энэ хандиваа Монгол улсад өгсөн байна. /Зарим хэвлэлд 2,5 тэрбум төгрөг гэж мэдээлсэн/. Мөн C.U.R.E төслийн энэ удаагийн хандивыг үйл ажиллагааг Рио Тинто ивээн тэтгэсэн байдаг юм. Тийм ч учраас Oюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, Рио Тинто компанийн суурин төлөөлөгч Камерон МакРэй “C U R E төслийн арга хэмжээг ивээн тэтгэж, Тэргүүн хатагтайн зүгээс АНУ-д хүрэлцэн ирж үг хэлэхэд дэмжлэг үзүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлжээ. C.U.R.E төслийн талаар танилцуулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор чухал шаардлагатай эмнэлгийн хэсэгсэл, тоног төхөөрөмжөөр дэлхийн улс орнуудыг хангах үйл ажиллагаа явуулдаг буяны төсөл юм.
Чухам харин Тэргүүн хатагтайн ТББ тэрхүү хандивын хүрээнд цуглуулсан мөнгөө хэрхэн зарцуулсан нь анхаарал хандуулах ёстой мэдээлэл юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өнөөдрөөс эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ШҮҮХ: 2 настай дагавар хүүгээ “Машин бохирдууллаа“ хэмээн амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан Э.Түмэнцогтод 22.6 жилийн хорих ял оноолоо