Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-ын ахлах комиссар Д.Золжаргалд байцаалт өгөөд дуусчээ. Тэрбээр өнөөдөр 10.30 цагаас хойш байцаалт өгсөн юм. Хууль бус тендерийн хэргээр шалгагдаж байгаа экс Ерөнхий сайдыг өнөөдөр баривчилж магадгүй гэх мэдээлэл байсан. Тэгвэл тэрбээр байцаалтаа өгөөд гарч ирсэн байна. Н.Алтанхуяг өөрийг нь шалгаж байгаа асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбон тайлбарлаж байсан удаатай. Харин АТГ-аас түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байгаа талаар мэдээлэх болсноос хойш өмнөх шигээ чанга дуугарахаа багасгасан юм.
Гэхдээ тэрбээр “Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байх, Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илэрчих гээд байгаа айдас хүйдэстэй цөөхөн бүлэг байдаг юм. Тэд ийм ажил хийгээд олон жил болж байна. Иймэрхүү явуулга Ерөнхий сайд хийж байхаас эхэлсэн, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй. Ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой гэсэн зорилготой ажлууд яваад байгаа. Засагт ажиллаж байх хугацаандаа ард түмэн, улсын хөгжлийн төлөө, монголчуудыг эх оронд нь сайхан амьдруулахын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Яагаад ингэж ноцоод ноолоод байдаг юм гэхээр бүлэглэлийнхэн Н.Алтанхуягийг ямар нэгэн байдлаар мөнгө төгрөгтэй холбох юмсан гэсэн бодлого төлөвлөгөөт ажлын үндсэн дээр зургаа, долоон жил ноцолдож байгаа. Угаасаа асуудал гарахгүй болохоор хамаатан, садан ойр хавийнх нь хүмүүсийг шоронд хийгээд Н.Алтанхуяг юу хийсэн, түүнийг хэл гэдэг муухай юм байдаг” гэсэн.
Эх сурвалж: Шуурхай.мн
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа