Монгол түмний хайртай дуучин ”Алтан гадас” одонгоо авах нь


Монголын эстрад урлагт өөрийн орон зайгаа харин ч нэг жинтэйхэн шиг тамгалан үлдээж яваа дуучин бол "Харш" хамтлагаар овоглогддог Бааска юм. Түүнийг ард түмэн Харшийн Бааска, Хос залуусын Бааска хэмээн хүндлэн дууддаг. Өдгөө түүний босголцож, урлаг гэдэг энэ их айлын баганыг түшилцэж галыг өрдөлцсөн "гавьяа нь гайхагдсан" уран бүтээлчдийн хүчээр түүчээлэгдсэн орон зай, үнэнч сэтгэлээр залуу уран бүтээлчид улам өнгөлөгдсөөр байна. Тэр хэдийнэ гавьяатын энэтэй нэгэн гэдгээ бидэнд батлан харуулсан. Түүний дуунууд бидний зүрхэн булагт эгшиглэж, сэтгэлийн утсыг хөндөн байдаг. Ирж буй Алтан унжлагат хэмээх амар мэндийн ашдын сайхан даллагатай сайхан өдрөөр бидний хайртай дуучин Төр засаг, түмэн олныхоо хүндэтгэлийг угтан авч "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаах нь. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан хураа буулгах нь ээ...