Монголын лавлах үйлчилгээний ертөнцөд хүч түрэн орж ирж буй “Содон зууч” 1900-2424 лавлах өнөөдөр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Содон зууч” 1900-2424 лавлахын үйл ажиллагаа хариуцсан захирал Баттогтох, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгэгч, Бодлого, ерөнхий зохицуулалтын газрын дарга Ч.Нанжидсамбуу нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг байгуулах үеэр “Содон зууч” 1900-2424 лавлахын үйл ажиллагаа хариуцсан захирал Баттогтох “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллахаар болж байгаадаа баяртай байна. Бид хэдийгээр энэхүү салбарт хожуу орж ирж байгаа боловч одоогийн байдлаар Монголын хамгийн их мэдээллийн сантай лавлах болоод байна. Та бүхэнд баярлалаа” хэмээн онцоллоо.

Харин Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгэгч, Бодлого, ерөнхий зохицуулалтын газрын дарга Ч.Нанжидсамбуу “Бид анх байгуулагдсан 1990-ээд оноос хойш 8000 гаруй гишүүдтэй том айл болон өргөжсөн. Тэдгээрийнхээ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй үйлчлүүлэгч, хэрэглэгч олондоо хүргэх 1900-2424 лавлахтай хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэсэн юм. “Содон зууч 1900-2424” лавлах нь хэдийгээр Монголын хамгийн отгон лавлах үйлчилгээ үзүүлэгч байгууллага боловч мэдээ мэдээлэл, хаягийн байршил, зурхай, үнэ ханш гээд бүхий л төрлийн мэдээллийг багтаасан хамгийн их мэдээлэлтэй лавлах болоод байгаа юм.


Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ