02 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг, шөнөдөө зарим газраар, өдөртөө Халх голын саваар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн байна .
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах байнгын хороод
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өнөөдрөөс эхэллээ