“G TIME” нэртэй сүлжээний бизнесийн бүлэглэл Эдийн засгийн уналтад тодорхой хэмжээнд ороод байгаа манай ард иргэдийн муугаар сэнхрүүлж 8 гаруй тэрбум төгрөг луйвардсан гэсэн мэдээлэл бий. Тэгвэл энэ сүлжээний удирдлагууд Монголчуудаас халаасласан мөнгөө аваад цэвэрхэн гэгч нь хил давах гэж байгаад саатуулагдсан. Иймээс энэ хууль бус үйл ажиллагааг зогсоон иргэдээ дахин дахин учрах эрсдэлээс хамгаалах тухай асуудал хөндөгдөөд байхад уг сүлжээний ажилтнууд нууцаар дахин иргэдийг луйвардан мөнгийг нь авах зохион байгуулалттай үйл ажиллагаа байсаар байгаа гэнэ. Хэрвээ та энэ сүлжээнд мөнгөө алдаж хохирол аммман бол Мөрдөн байцаах газарт очихдоо:
Өргөдөл
Иргэний үнэмлэхийн хуулбар
Төсөл хөтөлбөрт элсэх үедээ бүрдүүлж егсөн баримт, гэрээний хуулбар,
Цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас хөтөлбөрт элсэх үедээ төлсөн мөнгөний баримт, авсан урамшуулалтай холбоотой баримт тус бүрийг бүрдүүлэх шаардлагатай” гэлээ. Ямартай ч хохирсон иргэд өнөөдөр УМБГ-т албан ёсоор гомдлоо гаргаж хэчнээн төгрөгөөр тус сүлжээнд элссэн. Хэн гэдэг хүнээр дамжуулан энэхүү сүлжээнд орох болсон талаарх мэдүүлэг өгөх ажээ.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа