БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тухай сүүлийн үед хэвлэл мэдээллээр хамгийн их шуугnсан билээ. Түүний унтаж байгаа, согтуу байгаа зургууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж ихээхэн шүүмжлэл хүртэв. Улмаар түүний доод албан тушаалын хүмүүс авилга авсан хэрэг гарсан юм. Энэ тухай хүмүүс дээдэх суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэх мэтээр ярьж байсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр тойргийнхоо 80-аас дээш насны 500 гаруй ахмадыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, эдийн засаг хүндэрсэн, гэр бүлийн орлого хомсдсон өнөө үед иргэддээ бүхий л боломжоороо туслан, дэмжиж ажиллахыг зорьж байгаагаа уулзалтын эхэнд хэллээ. Мөн тойргийнхоо төвийн эрчим хүчинд холбогдоогүй, тог цахилгаангүй 500 гаруй өрхийн 100 орчмыг нь өнгөрсөн намар цахилгаантай болгосон, үлдсэн өрхүүдийг ирэх хаварт багтааж цахилгаантай болгохоор ажиллаж байгаагаа хэллээ. Сурах чин хүсэлтэй ч амьжиргааны боломжгүй 12 хүүхдийг “Отгонтэнгэр” их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй сургаж байгаагаа мөн уламжлав.


Харин түүний уулзалтын мэдээний дор хүмүүс янз бүрээр сэтгэгдлээ үлдээсэн байлаа. Тухайлбал, Унтаа Д.Оюунхорол ажлаа хийгээд овоод оо гэж байхад, зарим нь ахмадуудыг хошгирууллаа гэх мэтээр бичжээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь