Хөшигөө хаасан намрын чуулган нийтдээ 166 цаг 29 минут хуралдсан. Гишүүдийн хуралдаанд суусан цагийг ирцээр нь ангилвал ажилдаа ирж, хамгийн сайн цагаа бүртгүүлж, чуулганы хуралдаа суусан гишүүнээр Д.Тэрбишдагва тодорчээ. Тэрбээр 169 цаг хуралдсан чуулганы хуралд 162 цаг суусан бол аман хүзүүнд Ц.Нямдорж гишүүн 161 цаг сууснаар удаалжээ.
Гуравт Х.Баделхан гишүүн 159 цаг хуралдаа сууж, долоон цаг суугаагүйгээрээ бичигджээ. Харин эмэгтэй гишүүдээс “бохь” хэмээх хоч зүүгээд буй Н.Амарзаяа хамгийн идэвхтэй буюу 157 цаг чуулганы хуралдаа суусан гэж бүртгэгджээ.
Тэгвэл чуулганы хуралдааныхаа тавин хувьд нь суугаагүй, ажлаа тасалсан есөн гишүүнийг Б.Наранхүү өнгөлжээ. Тэрбээр ажлын 169 цагийн ердөө 26 цагт нь ажиллаж, 74 цаг таслаж, 21 цаг гадаад руу томилолтоор явж, 32 цаг орон нутагт томилолттой, 11 цаг чөлөөтэй байсан байх юм.
Түүний нэгэн адил ажлаа таслаж, цалгардуулагсдын араас энэ парламентын хамгийн залуу түшээ Д.Гантулга бичигдсэн байх юм. УИХ-ын дэд даргын уурыг барж, алдар нэрээ чамгүй их дуудуулсан тэрбээр 58 цаг чуулганы хуралд сууж, 108 цаг тасалсан байх юм. Бас болоогүй “хамгийн залуу” хэмээн цоллуулдаг тэрбээр гадаад томилолтоор 27, орон нутгийн томилолтоор 33 цаг явж, 21 цагийн чөлөө авчээ. Харин тасалсан цаг нь 12.
Улс төрд залуу үеийнхэн цус сэлбэх хэрэгтэй, хөгшчүүд энэ төрийг самарч гүйцлээ хэмээн сүржигнэж явсан залуучууд нь өөрсдөө төрийн жолоог атгалцах болохоороо ийм хариуцлагагүй, хэнэггүй байх юм бол хэрэг алга. Ингэж ажиллах залуу үеийн төлөөллийг ард түмэн хүсээгүй нь лавтай.
MMINFO.MN
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Хурд хэтрүүлсэн А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торголоо
Валют солиулахаар 244 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв
“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Швед улс руу хийгдсэн еэвэнгийн экспортын хэмжээ хамгийн өндөр байна