Мисс Ч.Содтуяа, гишүүн асан Г.Уянга нар Валентины баяраар нэмнээ оёв


“Би бондгор биш” хэмээх өвөрмөц нэртэй цомгоо гаргаад буй дуучин Ноён бондгорын санаачилсан “Нэмнээ” аянд албан байгууллагууд болон олны танил эрхмүүд нэгдсээр байна.  Өчигдөр буюу хайрын баяраар УИХ-ын гишүүн асан Г.Уянга, мисс Ч.Содтуяа нар нэгдэж хуучин хувцсаараа нэмнээ оёж “валентин”-дав. Дуучин Ноён бондгор иргэдийг зөвхөн монголд үйлдвэрлэсэн хувцсаа өмсөж, гадны хувцас өмсөхгүй байхыг уриалаад байгаа. Түүнчлэн хуучин хувцсаараа нэмнээ оёж малчдад өгөх “Нэмнээ” аянг эхлүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: www.zone.mn