Ердөө зургаахан сарын өмнө Рио-де-Жанейрод зуны олимпийн наадам болсон гэхэд төсөөлөмгүй. Олимпод оролцохоор дэлхийд шигшигдсэн мянга мянган тамирчид, олон мянган сэтгүүлч, албаны хүмүүс завсар зайгүй холхилдож байсан Риогийн Олимпийн тосгон одоо эзгүйрэн сүйрч, олимпийн ширүүн өрсөлдөөн өрнөж байсан цэнгэлдэх, талбайнууд хөсөр хаягджээ.
Эрчим хүчний төлбөрийг төлөх хэн ч байхгүй болохоор алдарт “Маракана” цэнгэлдэх цахилгаангүй, таг харанхуй болсон гэнэ. Усан спортын тамирчдын бэлтгэлээ базааж байсан усан сангийн ус нь өмхийрч, зэвэрч, намаг балчиг мэт болжээ. Риогийн борчуудын хорооллын дунд орших “Маракана” цэнгэлдэхийн ногоон зүлэг шарлаж, хүрэнтээд, үзэгчдийн суудлууд энд тэндээс ховхорч халцран, заримыг нь хуу татаад хаячихсан гэнэ.
Зуны 31 дэх олимпийн наадмаас хойш зургаан сарын дараа “Олимпийн нийслэл” Рио-де-Жанейро дахь спортын бүтээн байгуулалтууд ийм дүр зурагтай харагдах болжээ.
Эх сурвалж: NEWS.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана