“Эрдэнэт”-ийн асуудал дээр хэвлэл мэдээллийнхнийг “миний талд байгаарай, та нар минь” хэмээн даллан дуудаж байсан эрхэм Ц.Нямдоржийн зэс нь цухуйж байгаа сурагтай. Өөрийнх нь болоод хүүгийнх нь талаар дэлгэгдсэн элдэв таагүй мэдээлэл болон өөртэй нь холбоотой хүндхэн асуудлуудыг илчилж, ард түмэнд үнэн мөнийг нь таниулж яваа сэтгүүлчдийг “Та нар шиг юмнуудад Батзандан бид нарын хүмүүс дарлуулдаггүй юм аа” хэмээн хээв нэг хэвж суугаа гэнэ.
Сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгэмд бугшсан хорт зүйлийг ард иргэдэд танин мэдүүлж, бохир тоглоомтой улс төрийг цэвэршүүлэхэд дуу хоолойгоо гаргаж байгаа оюуны хоосрол бага хүмүүс... Хэзээдээ манай Монголын Төр засаг хэвлэл мэдээллээ өмөөрч, хэрэг бүхнээ хүлээдэг байлаа. Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө хэвлэл мэдээлэлд олзлогдуулах олон таагүй зүйлийг илчилдэг хүн. Гэтэл өнөөдөр биднийгээ та нар хэн юм бэ гэж том дуугарч байвал таны хувьд инээд, бидний хувьд ханиад болно гэсэн бодлоосоо салах хэрэгтэй. Хэн нэгний хувьд инээд байсан зүйл буцаад өөрт нь ханиад байтугай зүйл дагуулж ч магад. Хашир улс төрч гэж өөр шиг тань замбараагүй хүнийг хэлэхгүй ээ. Ядаж байгаа нийгэмдээ шингэж амьдар, ялзарсан улс төрийн ТОЛГОЙ минь...
PAPARATSI.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана