БОАЖЯ-ны гурван албан тушаалтныг авлига авч байхад нь АТГ-ын алба хаагчид тусгай ажиллагаа явуулж үйлдэл дээр баривчилсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү, нарын гурван иргэн мөн авилга өгсөн гэх “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаярыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт саатуулсан байдаг.
Тэгвэл П.Бүнчинжав, С.Баярхүү, Ц.Анхбаярыг өчигдөр буюу ням гаригт сулласан бол Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамбын хорих хугацааг 14 хоногийн хугацаагаар сунгасан байна.
Хэргийг сануулбал, “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр 600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл авахын тулд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү нарын гурван хүнд авлига өгсөн хэрэгт шалгагдаж байна. Одоогоор Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Баярхүүд 40 сая төгрөгийн авлига өгсөн гэдэг нь тодорхой болоод байгаа. Харин газрын дарга П.Даваасамба "Оюут цагаан барс” компанийн 600 тонн самрыг хилээр гаргах зөвшөөрөл олгоод 150 сая төгрөг авсан хэрэгт шалгагдаж байгаа талаар эх сурвалж мэдээллэж буй билээ.
Medee.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа