Д.Оюунхорол сайдын тэргүүлдэг Байгаль орчин, аялал жуулчалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба тэргүүтэй хүмүүс нэгэн компанийн захирлаас авлига авч байгаад Авлигатай тэмцэх газрынханд үйлдэл дээрээ баригдсан билээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, “Оюу цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяраас Д.Даваасамба 150 сая, Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав 40 сая, мэргэжилтэн С.Баярхүү 20 сая төгрөгийн авлига авч байгаад баригдсан аж. Тэд хуш модны самар Хятад Улс уруу гаргах зөвшөөрөл хүссэн компанийн захирал буюу “Оюу Цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяраас ийнхүү ажлын байран дээрээ авлига авч байгаад саатуулагдсан байна.
“Оюу Цагаан барс” компани нь Байгаль орчны яамтай эртнээс хамтарч ажиллаж байгаа компани нь тодорхой байгаа бөгөөд Байгаль орчны яамны хэд хэдэн тендерт тус компани ялсан нь харагддаг юм. Нөгөө талаас Байгаль орчин, аялал жуулчалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба нь Д.Оюунхорол сайдтай нэг нутгийн хүн бөгөөд Д.Оюунхоролын сонгуулийн компанит ажлыг амжилттай удирдаж УИХ-ын гишүүн, улмаар сайд болгох замыг нь зассаныхаа төлөө ийнхүү түүний тэргүүлдэг яаманд газрын даргын албан тушаалд очсон гэнэ. Д.Оюунхорол сайдын хувьд түүнийг зүгээр ч нэг удирдах албан тушаалд томилчихсонгүй, зөвшөөрөл олгодог газрын даргаар тавьжээ.

Харин “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэгчээр Д.Даваасамба том толгойлж авлига авав уу, аль эсвэл сайдын тушаалаар авлига авав уу гэдгийг АТГ-ынхан тун удахгүй тогтоох биз. Гэхдээ 65 суудалтай эрх баригчдын намын гишүүн Д.Оюунхорол сайд хуулийнхны ажилд саад болж Д.Даваасамба нарын хэргийг цээжээрээ хамгаалж эхэлсэн гэнэ. Учир нь, түүний “гарын хүн” Д.Даваасамба ял аваад явбал Д.Оюунхоролын сайдын албан тушаалтай ярьж, түүнийг Байгаль орчны яамны тэргүүнээс “хусах” магадлалтай юм. Тиймээс Д.Оюунхорол дээгүүрээ ярьж Д.Даваасамба нарын асуудлыг нам дарахаар хөөцөлдөж байгаа гэнэ. Дашрамд дурдахад, Авлигын эсрэг хуулиар Д.Даваасамбыг 150 сая төгрөгийн авлига авсан гэм буруутайд тооцвол түүнд таван жилийн хорих ял оноох юм. Мөн түүнд авлига өгсөн “Оюу цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр гурав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.
Нинж

“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй