The Weeknd Селена Гомезыг араар нь тавьсан уу?


Дуучин Селена Гомез The Weeknd нарын шинэхэн дурлал дуулиан дагуулж буй. Тэдний зураг Селенагийн эцэг эхийн залуу насыг санагдуулж жинхэнэ заяаны хань хэмээн нэрлэгдэж буй энэ цагт бас нэгэн дуулиан гарчээ.


The Weeknd буюу Абель Тесфаяа Уэст Холливуудад болсон  Billboard Power 100 Celebration арга хэмжээний үеэр Селена Гомезтой ялгахын аргагүй нэгэн бүсгүйтэй хамт оролцжээ. Нас арай ахимагдуу  боловч дуучин бүсгүйтэй тун адил харагдах буржгар хүрэн үст бүсгүй The Weeknd-ын шинэ амраг уу хэмээх асуулт дагуулав.


Гэвч 24 настай Селена үүнд ер санаа зовохгүй байгаа аж. Өөртэй нь ижил эгчмэд бүсгүй бол The Weeknd-ын менежер Тони Салын гэргий бөгөөд өдгөө 31 настай гэнэ. Үзэсгэлэнт эмэгтэй 2010 оны Мисс АНУ титэмтэй ажээ.

 

 

 

 

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ


Эх сурвалж: www.zone.mn