Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх өчигдөр үдээс хойш суллагдлаа.”Нүүрс”хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдон 3 жил зургаан сар хоригдох ял шийтгүүлсэн тэрбээр магадлангаар суллагдах хүсэлтээ гурван удаа прокурорын байгууллагад гаргасан байдаг. Харин хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчид хандан ил захидал илгээсэн билээ. Тэрбээр шүүхээс оноосон 3 жил зургаан сарын хорих ялын 1/2-тэй тэнцэх хугацааг эдэлж дуусгасан, хохирол хэмээн тогтоосон мөнгөн төлбөрөө төлж дуусгасан гэдгээ өгүүлсэн байдаг. Тэгвэл тэрбээр суллагдлаа.
Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат түүнийг суллагдахаас өмнө хэвлэлд тодруулга өгсөн байдаг. Тэрбээр “Эхний удаад Төв аймгийн прокурорын газарт хандсан. Хорих анги өөрөө материал бүрдүүлж ирүүлэх ёстой. Тэр материал дутуу байна гээд прокурор буцаасан гэж би ойлгосон. Хоёр дахь удаад Улсын ерөнхий прокурорын газарт хандсан. Ерөнхий прокурорын газар аймгийн прокурорын газрын шийдэх асуудлыг өмнүүр нь орж шийдэж болохгүй.
Ийм учраас аймгийн прокурорын байгууллага шийдэх ёстой гээд аймагт нь шилжүүлсэн. Ялтан Л.Гансүхийн ил захидал хэвлэл дээр тавигдсан байна лээ. Ил захидал нийтлэгдсэнтэй холбоотойгоор ял эдэлж байгаа байдалтай газар дээр нь танилцах чиглэлийг Улсын ерөнхий прокуророос Төв аймгийн прокурорын газарт өгсөн. Төв аймгийн прокурорын газраас тухайн хүний зан байдлаараа засарч хүмүүжсэн байдал, ял эдэлсэн байдалтай газар дээр нь очиж танилцсан.Энэ үед үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, хүсэлт гаргасан талаар бидэнд эргээд мэдэгдсэн.Ингээд гурав дахь удаагаа хандсаных нь дагуу прокурор хянаж үзээд шүүхэд шилжүүллээ.” гэсэн байна. Түүнийг магадлангаар суллагдах боломжтой гэж үзсэн аж. Энэ талаар хэлэхдээ “-Шаардлага хангаж байна гэж танилцуулсан. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн прокурорын газраас танилцах үеэр Л.Гансүх өөрөө бичгээр дахин хүсэлтээ гаргаж өгсөн байна лээ. “Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж. Ингээд өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр прокурор дүгнэлт бичиж материалыг Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Одоо шүүх хурлаараа хэлэлцээд хорих ялаас үлдсэн хугацааг нь тэнсэн суллах эсэхийг нь шийднэ.” гэж байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна