Эх орны минь хувь заяаг шийдэж байгаа эрхэм гишүүд нэг нэгнийхээ өмнөөс кноп дарж бүх асуудлыг шийдэж байна. Энэ үйлдлээ "хэрвээ нэг нэгэндээ зөвшөөрсөн тохиолдолд болно" гэж ярих УИХ-ын гишүүн М.Билэгтийн яриа цахим ертөнцөд хүчтэй шуугиан тарж эхэлсэн.
УИХ-ын гишүүд чуулганыхаа хуралдаанд суух ирц нь багасч хууль батлагдах, санал хураах мөчид эзгүй нэгнийхээ өмнөөс кнопыг нь дарах үзэгдэл өмнөх засгийн үед ч тохиолддог байсан. Өнөөдөр ч энэ асуудал үргэлжилсээр байна. Зөвхөн нэг кнопны ард зуу зуун сонгогчдын санал хүсэлт явж байдаг.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ малын хулгай хийвэл ял шийтгэл хүлээдэг шиг хүний кноп дарах юм бол тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн юм.
Монгол улсын маань бодлого хуулийг хэлэлцэн шийдвэрлэж байдаг хүмүүс нэг нэгэндээ захиад л кнопоо даруулаад асуудлыг шийдэж байхад улс орон, ард түмний амьдрал доройтож төр засаг нь самуурах нь арга ч үгүй юм гэх хүмүүсийн яриа олныг хамарсаар. Амьд хошин шогийн тоглолтууд ар араасаа хүчээ авсаар, хошин шогийн хэдэн жүжигчид маань удахгүй ажилгүй болох нь дээ.
А.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа