Одоогоос дөрвөн жилийн өмнө “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн талаарх мэдээллийг Нийслэлийн прокурорын газраас хэвлэлийнхнийг дуудаж байгаад сүр дуулиантай хийж байв. Бүр хэрэгт нь хяналт тавьж байгаа прокурор нь өөрөө мэдээлэл хийж байсан удаатай.Тухайлбал, Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлж, улсыг онц их хэмжээний өрөнд оруулсан нь баримтаар нотлогдсон.Тус банк Монгол Улсаас 140 сая ам.доллар нэхэмжилсэн гэх өрийн бичиг ирсэн талаар ч мэдээлж байв.
Тэгвэл яагаад улсыг онц хэмжээний өрөнд оруулж, өрөө эргүүлэн төлөөгүй Ш.Батхүүд хуулийн хариуцлага хүлээлгэсэнгүй вэ. Харин ч хэргийг нь хэрэгсэхгүй болгож, хэргийн эзэн хэнгэрэгийн дохиурыг Өршөөлийн тухай хуульд хамруулсан байх юм. Мөн энэ хэрэгт холбоотой хамсаатнуудад холбогдох хэргийг ч хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн дараа энэ хэрэг замхарсан гэж хэлж болохоор аж. Ингэж хэрэгсэхгүй болгох байсан юм бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүржигнэж байх хэрэг юу байсан юм бэ. Ард түмэн нүдтэй, чихтэй бас мэдээлэлтэй. Өнөөдөр олны анхаарлын төвд байгаа эрүүгийн хэргүүдийг хэрхэн яаж шийдэгдэж байгаа талаар хараад сууж байгаа. Гэтэл улс орноо барьцаанд тавьчихсан “томчууд”-ын гэх тодотголтой эрүүгийн хэрэгт яагаад шударга хандаж, яллаж болоогүй юм бэ. Төрийн нэрийн өмнөөс яллах үүрэгтэй прокурорын байгууллага нь хүртэл улстөржчихөөр яах юм бэ. Тус байгууллага дээрээсээ үүрэг даалгавар авч ажилладаг гэдэг нь үнэн бололтой.
Удаан хугацаанд шалгаж байгаа нэрээр сүржигнэж байгаад эцэст нь гэм буруугүй хэмээн үзэж өршөөхийг мөн л даалгавараар хийсэн байхдаа гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Хэдхэн сарын өмнө прокурорын байгууллагын эх сурвалжаас энэ хэргийг асуухад “Шинээр шинжээчдын баг томилогдон ажиллаад удаж байна. Эдийн засгийн гэмт хэрэг болохоор цаг хугацааны хувьд удаашралтай байгаа юм. Түүнээс замхруулж хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй. Хэргийг шүүхээр шийдвэрлэнэ” гэж хэлж байсан удаатай. Тэгвэл юун шүүхээр шийдвэрлэх битгий хэл Ш.Батхүүг өршөөж, толгойг нь илээд тавьчихаж. Түүний тавьсан өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөхөөр болсон гэх мэдээлэл ч цацагдаж эхлэв. Арай ч дээ, хуулийн байгууллага шударга ажиллаж, хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг нь өөрөөр нь төлүүлж чадахгүй бол ард түмэн хэнд итгэж, шударга ёсыг тогтоох юм бэ. Үнэндээ цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаа авлигад идэгдсэн юм байна гэж хардаж сууна.
SHuurhai.MN
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна