Иргэдийн өдөр тутмын хэрэгцээт зүйл бол банкаар үйлчлүүлэх явдал. Манай улс тийм олон банк, санхүүгийн газартай ч биш. Гэтэл энэ хэдэн банк нь сүүлдээ бидний нүдэн дээр шулалтынхаа ХЭМЖЭЭГ ИХЭСГЭЛЭЭ. Өмнө нь данснаас данс хооронд хийгддэг гүйлгээний шимтгэл нь 300, 500 төгрөг байсан. Гэтэл одоо 1000 төгрөг болж нэмэгдсэн байна.
Наад захын жишээ авч үзье лдээ... Хэрвээ та харилцагч банкныхаа мөнгөний машин буюу ATM-ээс мөнгө гаргахад 100-200 төгрөг, өөр банкны ATM-ээс мөнгө гаргахад 500 төгрөг, баримт хэвлэхэд 50 төгрөг, дансны үлдэгдлээ өөр банкны мөнгөний машинаас шалгаж үзэхэд 100 төгрөг гэх мэт үйлдэл болгондоо мөнгө урсгаж байна. Энэ бол иргэдийн цагыг хялбарчилж байгаа нэртэй “далдуур шимэгчилж” байгаа банкнуудын ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ТОГТОЛЦОО мөн.
Үүнийг ард иргэд эсэргүүцэх хэрэгтэй. “Эрхэм таны итгэлт анд” нэртэй ХААН БАНК, “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай ГОЛОМТ БАНК, “Эрсдэлгүй ирээдүйн баталгаа” уриатай ТӨРИЙН БАНК, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, КАПИТАЛ... банкаар цааш үргэлжилсэн “махчилж, шулахаас” өөрийг мэдэхээ байсан “далд эдийн засгийг гааруулсан шимэгч хорхойнууд”-ыг зогсооход уншигч таны ч бас дуу хоолой хэрэгтэй!!!
PAPARATSI.MN
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй