Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх санал дүгнэлтийг хэлэлцэж, өнөөдөр чуулганы хуралдаанд оруулах ёстой байсан ч ажлын цаг дуустал уг хурал зарлагдсангүй. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Маргааш энэ асуудлыг хэлэлцэх болсон” гэж мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийнхнийг тараасан юм. Тэгвэл МАН-ын бүлэг шөнө дөлөөр хуралдаж, ажлын бус цагаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ.
Үнэхээр эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинож, унтах нойр идэх хоолоо хугаслан хуралдсан бол олонхио сайшаалтай. Харамсалтай нь ийнхүү харуй бүрийгээр хуйвалдаан зохион байгуулсны цаад шалтгаан нь даанч ноцтой аж.
МАН-ын дарга М.Энхболд Хятадаас зээл авахын тулд нэгд, Эрдэнэтийг зуун хувь өөрийн мэдэлд оруулах, хоёрт, Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компанид нь шилжүүлэх гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн байх амлалт авсан тухайгаа бүлгийн хурлын үеэр мэдээлсэн байна. Ийнхүү олонхиороо кнопдож бүлгийн шийдвэрээ дэмжүүлснээр Монгол Улсын төр Хятадаас шууд хамааралтай болох эхний сууриа баталж өгнө. Энэ нь МАН-ын хувьд урд хөршийн өмнө гүйцэтгэлээ сайн хийсэн гавъяа боловч, монголчуудын дунд эх орноо зарсан урвагчид гэх хар нэр зүүж, харин удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д нам цохиулах том алдаа болно.
Эх сурвалж: 24TsaG.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана