АНУ-ын “Гилеад Сайнс” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвчлөл өндөртэй, бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийнхөө дагуу Архангай аймгийн 45-60 насны С вирусын халдвартай иргэдэд “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэн Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ болон “Оном” сангаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд хандиваар орж ирсэн эмийг жалга довны үзэл гарган Архангай аймагт бүгдийг нь хуваариллаа хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийлж байгаа бөгөөөд дээрх вирусээр хамгийн их өвчлөгсөд нь эмч, эмнэлгийн ажилтнууд байдаг тул тэднийг эмчилснээр хавдар илт багасна гэж үзэж байгаа юм байна.
Мөн тус эмийг эхний ээлжид вирусээр өвчилсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны түвшин доогуур иргэд, эмч эмнэлгийн ажилчдад олгохыг шаардав.
Уг хурлын үеэр “Оном” сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар “Хэрэв нэг аймгаас эхлэн өвчлөлийг зогсоохоор шийдсэн бол өвчлөл ихтэй аймгаас эхлэх ёстой. 2017 оны ЭМ-ийн сайдын мэдлийн санхүүжилтын гуравны нэгийг Архангай аймагт хуваарилсан байна” гэв.
24TsaG.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана