Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат #Gtime гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямар ч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно.
Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж, баталгаагүй эх сурвалжийн энэ талын худлаа мэдээллийг цааш түгээж, иргэдийг төөрөгдүүлэхэд "хувь нэмэр"-ээ оруулахгүй байхыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүсээс хүсч байна.
Дашрамд дурдахад санхүүгийн пирамид бүхий энэхүү сүлжээ нь Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа эсэхийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллага шалгаж тогтоон ард түмэнд үнэн зөвөөр нь даруй мэдээлэх хэрэгтэй гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
PAPARATSI.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана