Хилийн чанадад нэгэн гайхалтай ном хэвлэгдэн гарчээ. "XX зууны Хятадын монгол эрдэмтэн-Ли Сигуан, Лян Шүмин, Шяо Чянь, Ай Сичи" нэртэй уг номыг БНХАУ-ын Жилин мужийн монгол үндэстэн, зохиолч Бао Гуанлин арваад жилийн хугацаанд судалгаа, шинжилгээ хийсний эцэст хэвлэн гаргажээ. Номонд Хятадад төрж өссөн дөрвөн монгол эрдэмтний намтар, эрдэм шинжилгээний бүтээл, Хятад улс болон хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хүчин зүтгэл, хувь нэмрийг өгүүлэх учир зүйн ач холбогдолтой бүтээл учраас манай улсад хамааралтай, анхаарлаа хандуулахаар оюуны бүтээл болж буйгаараа онцлог юм.
Энэ номонд орсон эрдэмтнүүдийн тухайд зохиолч Бао Гуанлинь: "Энэ номонд бичсэн дөрвөн хүн бүгдээрээ монгол үндэстэн. Би монгол хүн болж төрсний хувьд тэдний түүх намтрыг илүү их сонирхон уншдаг байлаа. Ялангуяа тэдний үнэнч шударга зан чанар, эр зоригийг бахархан, хүүхэд залууст танилцуулахыг зорьж арваад жил хичээн зүтгэсний эцэст энэ номыг бичиж дуусгасан" хэмээн сэтгэлээ уудалжээ.
PAPARATSI.MN
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй