гөрсөн бямба гаригт “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спортын наадам, цасны баяр болжээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд иргэд ч олноор оролцож.
Амралтын өдрөөр хотоос зайдуухан цэвэр агаарт гарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх нь зөв хэрэг ээ. Харин тэнд цасаар урлаж тавьсан бүтээлүүд олон хүний эгдүүцлийг сошиалд төрүүлээд байна. “Аз жаргалтай Улаанбаатар” байгуулна гэж нийслэлчүүдийг даапаалсаар удаж буй хотын мэр Су.Батболд “Утаагүй Улаанбаатар”, “Эко хот”, “Аз жаргалтай хот” гэх зэргээр цасан дээр бичүүлжээ.
Урин цаг наашилмагц хайлан урсах цасан дээрх нийслэлийн мэрийн мөрөөдлөөр ч яахав. Ганцхан үдэш нийслэлийн хойд захын хорооллууд, Баянхошуу, Хайлааст, Дэнжийн мянгаар цасан мөрөөдлүүдээ бариад яваад үзвэл бодит байдал дээр хүн амьдрахад хэдэн зуу дахин гамшгийн байдалтай болчихсон байгааг багахан ч атугай ойлгох биз.


POLITIK.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа