Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлжээ. Энэ хууль батлагдвал эрүүлжүүлэх байранд саатуулагдаж буй иргэдэд тайвшруулагч буюу номхотгох цамц өмсгөн эрүүлжүүлэх юм байна.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг эмнэлгийн хүлээн авах биш цагдаагийн газарт эрүүлжүүлэхээр болсон байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь насаа алдсан байдал цөөнгүй гарсан, номхотгох байдлаар тухайн иргэний амь насыг сахин хамгаалах талаар ажлын хэсэг анхаарч байна гэв. Хэрэв согтуу этгээд номхрохгүй, хууль журам тогтооход саад учруулаад байвал гав, бороохой хэрэглэх аж.
MEdee.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана