“Дотоодын чанарын баталгаатай, эмчилгээний өндөр идэвхитэй, олон үлсын GMP стандартын шаардлага хангасан эмийн түүхий эдээр эх орныхоо эм үйлдвэрлэгч компаниудыг хангах зорилт тавин ажилладаг” гэгддэг нэгэн компанийн “Зуун наст” эмийн сангийн ажилтан үйлчлүүлэгчтэйгээ зүй бусаар харьцан хохироосон гэнэ. Энэ талаар олон нийтийн сүлжээнд:
“Муудсан эм зарсан байна гээд эмийг нь буцаагаад өгөх гэсэн авахгүй гэхээр нь эрхлэгчтэй нь уулзъя гэсэн байхгүй гээд тэгэхээр нь орхиод гарсан чинь араас нь шилтэй эмээ шидчихсэн байх юм. Энэ хүний ёс мөн үү? Нийгэм үнэхээр л бохир байна шүү. Нүдийг нь оносон бол яана, цаг хугацааг ухраахгүй шүү дээ?! Ухамсраа нэмэгдүүлье ээ!!! Ухамсартай, хариуцлагатай нь хохирдог нийгэм болоод л байна шүү” гэсэн иргэний гомдол гарчээ.
Уг нь бол Палома ХХК нь “Монгол Улсын эмийн зах зээл дээр шинэлэг, эмчилгээний үр дүн сайтай, өндөр идэвхитэй эмүүдийг Монгол Улсын Эмийн бүртгэлд бүртгүүлэн бүх бүртгэлтэй эмүүдээ өөрийн компанийн “Брэнд” эм болгон зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэн ажиллахаар зорилт тавин ажиллаж байгаа” гэсэн уриатай байх юм. Харин хэрэглэгчийнхээ толгой руу эмийг нь буцаан шидэж сэтгэл санаа бие мах бодийн хувьд эрсдэлд оруулсан дараах зургийг та бүхэнд хүргэж байна. Эрүүл мэндийн салбарт харьяалагддаг энэ мэт салбар балмад газруудад хэн хариуцлага тооцох вэ???
PAPARATSI.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана