БОАЖ-н сайд Д.Оюунхоролын албаны бололтой өрөөнд гитар барьсан зураг олон нийтийн сүлжээгээр тарж янз бүрийн эвгүй ойлголтыг ар араас нь дагуулсан. Харин энэ тухайд тэрбээр дараах залруулгыг өгсөн байна:
“Би тэр зургийг гаргаж тавихад их гайхаж байсан. Тэр өрөө Төрийн ордны өрөө ч биш. Яамны албан өрөө ч биш. Би сонгуулийн өмнө охиныхоо сургууль дээр амралтынхаа цагаар очсон үеийн зураг байсан. Согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Манай охины ажлын өрөө буюу миний байгуулсан сургуульд байсан. Битгий зураг дар гээд гараараа хаасан байсныг харсан байх. Би ядарсан үедээ гитар тоглодог. Тоглох ч дуртай. Тэгээд ч би архи ууж чаддаггүй. Миний бие ч хүлээж авч чаддаггүй юм. Би худлаа ярих дургүй. Үзэн яддаг. Тэр зургийг тараасан хүнийг би мэднэ. Ер нь хүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна" гэжээ. Хэн ч өөрийгөө өмөөрнө лдөө. Өөрийгөө өмөөрөхгүй бол хэн чиг л унагахыг л бодно. Бүх боломж бололцоогоороо элдэв маягийн үйлдэлээ хаацайлаад байж дээ, сайд минь.
PAPARATSI.MN
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй