Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол жуулчлалын шугамаар Монголд ирэх хятад иргэдийг визгүй зорчуулах асуудлаар ГХЯ-тай ярилцаж байгаа хэмээн хэлсэн билээ. Энэ нь Д.Дагвадорж аваргын жиргэснийг баталж өгсөн мэт болсон. Тиймдээ ч мэдээллийн хэрэгслүүд Хятад улсын иргэд Монголд визгүй зорчино хэмээн мэдээлж байв.
Харин энэ талаар ГХ-ын сайд Ц.Мөнх-Оргил тайлбар хийжээ. Тэрбээр “БНХАУ-ын 10-20 хүн нэг доор орж ирэх болбол тэдний материалыг урьдчилж аваад, виз олгодог болох асуудлыг яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл хөнгөлнө гэсэн үг. Үүнийг л Д.Оюунхорол сайд андуураад “бүлэг жуулчлалын асуудлыг визгүй болгох гэж хэлсэн”. Би өмнө нь тайлбар хийсэн. БНХАУ-ын иргэдийн визгүй болгоно гэсэн асуудал байхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний асуудлыг яаж хөнгөвчилж болох талаар судал гэдэг даалгаврыг Засгийн газраас өгсөн.
Энэ судалгааг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж байгаа. Бид судлаад үзэхээр Монгол Улс өнөөдөр 42 улстай визгүй харьцаж байгаа. Тэгэхээр үүнийг хэвээр үлдээнэ. Визтэй орж ирж байгаа иргэдийн хувьд бүлэг жуулчлал, бүлэг виз, цахим виз олгодог болох тухай судалж байна. Мөн зарим орны иргэдэд Замын-Үүдийн хилийн боомт юм уу Буян-Ухаа олон улсын онгоцны буудал дээр виз олгох тухай асуудлыг судална. Түүнээс биш бүх орны иргэд тур дундаа Хятад улсын иргэд визгүй Монгол Улсад нэвтэрнэ гэсэн асуудал байхгүй” хэмээн ярьжээ.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа