Дуучин Ноён Бондгор өнөөдөр нэгэн сонирхолтой мэдээлэл хийлээ. Тэрбээр гадаадын элдэв хувцаснаас татгалзан, үндэсний хувцасаа өмсөхийг уриалсан бөгөөд захтай хувцасныхаа захыг шатаан “Малчин түмэндээ хувцсаараа нэмнээ хийж өгч явуулая” аян өрнүүлж байгаа юм байна. Энэ аяныхаа хүрээнд Монголоо гэсэн халуун сэтгэлтэй хүмүүсийг хамруулан өвлийн цагт хэцүү байгаа малчин ард иргэддээ нэмнээ хийж туслах уриалгыг гаргажээ.
Мөн нэмнээ хийж үйл урлан өөрийнхөө сайхан сэтгэлээр туслах хамт олон, албан байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн бөгөөд Монголчууд та бүхнийгээ залуу үеийн төлөөлөл болсон дуучныхааа эр оронч, элгэн садангаа гэсэн сэтгэлийг дэмжин гар бие оролцоорой хэмээн уриалж байна. Дашрамд дурьдахад Ноён Бондгор өөрийнхөө бүх хувцасны захыг Богд ууланд шатаах ажээ.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа