Байр шинээр авах гэж буй иргэддээ зориулсан “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг” өнөөдөр 11:00 цагт нээгдлээ. Мишээл барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид тогтмол зохион байгуулагддаг уг өдөрлөг 2017 оны 2-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 80 гаруй төслийг иргэдэд танилцуулах уг өдөрлөг нь байр авах худалдан авагчид болоод орон сууцны борлуулагчдыг холбох гүүр нь болж, уян хатан нөхцөлөөр харилцан тохиролцож, худалдаа хийх боломжийг нь олгодгоороо чухал онцлогтой.
Өдөрлөгт хүрэлцэн ирснээр та бүхэн борлуулагч компанийн ажилтантай биечлэн уулзаж, ипотекийн найман хувийн зээлд хамрагдах, компанийн зээлд хамрагдах боломжийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ цагаан сард зориулсан онцгой хөнгөлөлтийг эдлэн байраа худалдаж авч болно.
Түүнчлэн арилжааны банкуудын ажилтнууд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн болон ипотекийн зээл олголтын талаар иргэдэд тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгөх болно.
Өдөрлөгийн үеэр та бүхэн Мишээл барилгын их дэлгүүрт явагдах Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцож, сар шинийн бэлтгэлээ нэг дор базаах боломжтой
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь