Ардын засаг төрийг үүсгэн байгуулагч Монголын ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатарын 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид, Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагууд, Баянзүрх дүүргийн иргэд Их жанжны гэрийн бууринд хүндэтгэл үзүүлэн, баярын хурал зохион байгууллаа.
Дамдины Сүхбаатар 1893 оны 2-р сарын 2-ны энэ өдөр ядуу ард Дамдины гэрт төржээ. Өнөөдөр түүний 124 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд түүний нэг нь их жанжны гэрийн буурь байсан газарт хүндэтгэл үзүүлсэн явдал юм. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа болоод МАН-ын гишүүд, Их жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсөд, Баянзүрх дүүргийн иргэд оролцсон юм.
Их жанжны гэрийн бууринд хүндэтгэл үзүүлсний дараагаар МАН-ын төлөөлөгчид, төрөл төрөгсөд, дүүргийн иргэд "Жанжин клуб"-т цуглан хүндэтгэлийн хурлаа зохион байгууллаа. Энэхүү хурлын үеэр Баянзүрх дүүргийн 28 хорооноос сонгогдсон 28 хүнд МАН-ын гишүүний батлахыг гаруулсан юм. Ингэхдээ гишүүн болж буй залуус тус бүртээ батлан даагчтай байсан нь өвөрмөц онцлог үйл явдал боллоо.

Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа