Амьд хөгжмийн “THE COLORS” хамтлагийн гишүүн, жүжигчин Баатархүүгийн хүү болох 21 настай залуу мансууруулах бодис хэрэглэн 12 давхраас унан амиа алдсан маш эмгэнэлтэй үйл явдал болж өнгөрсөн. Энэ үйл явдлыг сонссон маш олон хүн гашуудан, эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд “THE COLORS” хамтлаг өөрийн пэйж хуудсандаа талийгаачид зориулан эмгэнэл илэрхийлэн бичсэн “Үхэл бол байдаг л зүйл, тэр үүнийг давчихлаа, одоо сайхан байгаа байх” гэх утга бүхий харуусал нь шүүмжлэлд маш ихээр өртсөн бөгөөд үүндээ залруулга хийн дараах зүйлийг нийтлэжээ. Үүнд:
Уучлалт хүсэж байна.
Бидний анд нөхөр болох Хүслэндээ эмгэнэл илэрхийлж бичсэн үгс маань та бүхэнд өөр өнцөгөөс хүрсэнд тун их харамсаж байна. "Үхэл бол цэг биш таслал" гэх гарчигнаас иш татан бичсэн санаа маань бид найзыгаа харанхуй аймшигт газарлуу бус гэрэлт сайхан ирээдүй рүү очиж буй мэт дүрсэлж бичих гэж оролдсон билээ. Энэ эмгэнэлт явдал гэр бүл, найз нөхөд, хамт олон, сонсогч та бүхэнд хэн хэнгүй л нөхөж баршгүй гарз тохиосон билээ. Найз Хүслэнг маань сайн сайхан сэтгэлээр эцсийн замд нь үдэж тайван амгалан нойрсоход нь туслаарай !
PAPARATSI.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана