Гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуай “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, олон хүн түүнийг дэмжиж буйгаа илэрхийлээд, эхнээсээ хандиваа өгч байгаа. УИХ-ын нэр бүхий гишүүд ч хандив өгөхөө мэдэгдсэн. Гэтэл Т.Аюурсайхан гишүүн хуруу нэмэхийн оронд хошуу нэмж суух юм. Үнэхээр л улс орноо гэсэн сэтгэлтэй хүн бол сошиалаар хийрхэж томрох бус үйлдлээрээ л өөрийгөө харуулах хэрэгтэй. Тэгвэл Т.Аюурсайхан гишүүний тухайд “Төр хулгайгаасаа салах хэрэгтэй. Тэгвэл хүндрэлийг амархан давна. Хуйвалдаан, хулгай, луйвраасаа салаагүй цагт хэчнээн ч хандив нэмэргүй” фэйсбүүк хуудсандаа бичжээ. Үгүй тэгээд хүндрэлийг амархан давах гарц бол төр хулгайгаасаа салах явдал гэж үзэж л байгаа юм бол, хулгай хуйвалдааны талаар сайн мэдэж л байгаа юм бол бүгдийг нь илчлээд өгөх хэрэгтэй баймаар. Т.Аюурсайхан гишүүн сошиалаар томорч байхын оронд тодорхой үйлдэл хиймээр юм даа.
Эх сурвалж: SHuurhai.MN
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа