Ди Каприогийн найз бүсгүй нүцгэлэв


Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо загвар өмсөгч  бүсгүйчүүдтэй нэр холбогдох нь элбэг. Түүний сүүлийн нялх амраг бол загвар өмсөгч Нина Агдал.


24 настай загвар өмсөгч бүсгүй Sports Illustrated сэтгүүлийн 2017 оны  анхны дугаарын нүүр хуудсыг чимж байна. Sports Illustrated сэтгүүлийн нүүр хуудсан дахь моделиор  алдартай загвар өмсөгч болон шилдэг эмэгтэй тамирчдыг сонгодог.  Тухайлбал загвар өмсөгч Тайра Банкс, Хейди Клум, Синди Кроуфорд зэрэг супермоделиуд тус сэтгүүлд зургаа авахуулж байжээ. Энэ удаад Леогийн найз бүсгүй хэмээх тодотголтой Нина Агдалыг сонгосон нь түүнийг загварын салбарт шилдэг хэмээн үзсэнтэй холбоотой. Sports Illustrated сэтгүүлд зориулсан Агдалын зураг авалт голдуу цээж нүцгэн байх агаад сэтгүүлийн уламжлал ёсоор усны хувцастай зураг бичлэг зонхилжээ.


 

 

 

 

 

 


Эх сурвалж: www.zone.mn