Мэргэжлийн хэмээгдэх Засгийн газрынхан гадны зочид төлөөлөгчдийн өмнө тун мэргэжлийн бус байдал гаргаж байгаа нь олон дарга нарын айлчлал, үйлдлүүдээс харагдаж байгаа.
Саяхан л гэхэд Казакстаны Төмөр замын ерөнхийлөгч Канат Алписбаяев Монголд хүрэлцэн ирж Улаанбаатар төмөр замын Татах хэсэгт зочилж, УБТЗ-ын хүндэтгэлийн музейг үзэж сонирхон дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ үлдээжээ. Харин УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гараа халаасандаа хийн хүндэт зочноо үл хүндэтгэсэн байдалтай зогсож буй нь энэ юм.
МАН олон газар халаа сэлгээ хийж, мэргэжлийн бус хүмүүсийг дарга даамлаар томилж байгаа тухай шүүмжлэл одоо ч зогсоогүй. Д.Жигжиднямаагийн хувьд мэргэжлийн бус гэж хэлж болохгүй ч энэ хүн Төмөр замын даргаар ирснээс хойш энэ салбарт маш олон асуудал зэрэг зэрэг гарч, шинэ даргыг сандаргаж байгаа сурагтай.
ЭХ СУРВАЛЖ :TIME.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана