AH-ын даргын сонгуулийн дүн гарлаа.
Сонгуулийн дүнг нэгтгэх ажиллагаа шөнөжин үргэлжилж, урьдчилсан мэдээллийг гаргаад байна.
Нийт 20 аймаг, найман дүүрэг дүнгээ ирүүлж, нэгтгэж үзэхэд С.Эрдэнэ 2714.45 оноогоор тэргүүлж, Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо тус, тус аваад байгаа аж.
Нэр дэвшигчид нийт дүнгээрээ 8350 оноо авах ёстойгоос 7450 оноо цуглуулжээ.
Ардчилсан намын даргад өрсөлдсөн нэр дэвшигчид, мөн сонгууль зохион байгуулах хорооны зүгээс өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны “А” танхимд мэдээлэл хийхээр төлөвлөөд байна.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ 12 аймаг, зургаан дүүрэгт ялснаар Ардчилсан намын дарга болжээ.
Харин өрсөлдөгч Н.Алтанхуяг нийт есөн аймаг, Сонгинохайрхан дүүрэгт ялсан бол Л.Гантөмөр таван аймаг, Сүхбаатар дүүрэгт, Д.Эрдэнэбат гурван аймаг, Багануур дүүрэгт, Ж.Батзандан нэг аймагт ялсан байна.
Нэр дэвшигчид аль аймагт ялалт байгуулсан талаарх мэдээллийг багцлан хүргэе.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа