АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын лидер Владимир Путинтэй утсаар ярихдаа дэлхийн сөргөлдөөнүүдийг зогсоох, “Исламын улс” террорист бүлэглэлтэй тэмцэхэд хамтран ажиллах мөн хоёр талын харилцааг товхинуулах зэрэг асуудлаар санаа бодлоо солилцжээ. Цагаан ордны хэвлэлийн мэдээнд энэ тухай өгүүлсэн байв.
Трамп Путин хоёрын “эерэг ярилцлага” “сэргээх шаардлагатай байгаа Орос, АНУ-ын хоороны харилцааны чухал эхлэл” болж буйг Цагаан ордон тэмдэглэжээ. Энэ ярилцлагын дараа Ерөнхийлөгч нар харилцан сонирхол төрүүлж буй асуудлаар нэн яаралтай ажиллаж эхэлнэ гэдэгт найдаж байна.
Кремлийн мэдээлснээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн лидертэй утсаар ярихдаа Сири, Украины асуудал, биечлэн уулзах боломжийн тухай, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх зэргийн олон асуудлыг хөндсөн байна.
Олон улсын терроризмтай тэмцэх нь тэргүүн чиглэл бөгөөд зорилго байх байх ёстойг хоёр лидер онцлон тэмдэглэв. Тэр хоёр Орос-Америкийн цэргийнхний хооронд “Исламын улс” бүлэглэлийн буи ниргэх үүднээс харилцан ажиллагааг бий болгох тэд тохиролцсон байна.
Хоёр орны ажил хэрэгч хүрээний харилцан ашигтай холбоог сэргээх нь чухал гэдгийг тэд хэлж байв. Хоёр лидерийн анхны энэ ярилцлага нийт 45 минут үргэлжилсэн ба нэгдүгээр сарын 28 орой болж өнгөрлөө.
ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа