Нэгэн Архад өвчиндөө ихэд шаналан байх үедээ өөрийн нэгэн шавь болох хуврагаас өөрийг нь боомилон егүүтгэхийг хүсжээ. Тэгээд шавь нь архадыг боомилжээ. Энэхүү шавь Шагжмуни Бурхан багшаас өөрийнх нь энэ үйлийн үрд юу гарахыг асууж гэнэ. Хэдийгээр энэ нь завсаргүй таван нүглийн нэг гэлээ ч тухайн үйлийг үйлдэх үеийн сэдэл нь сайн байсан учраас архадыг алсан үйл болохгүй юм хэмээн Бурхан хариулжээ.
Гэвч амьтны зовлонг амирлуулахаар амийг нь авахын тухайтад санах ёстой өөр зүйл бий. Хэрэв тэр хүн эсвэл амьтан тамд одох байвал хүний төрлийн зовлон гэдэг түүний дэргэд өчүүхэн бага тул зовлон багатай энэ төрөлдөө нэг хоног ч болов үлдэх нь дээр байж болох юм.
Хэрэв тэнгэр хийгээд хүний сайн төрлийг авч төрөх бол биеэ солихын төдий гэсэн үг. Энэ мэт шийдвэрийг сайтар шинжилж үзэх хэрэгтэй. Үнэндээ хэрхэхийг яаж шийдэхийн тухайтад илт ончтой байх хэрэгтэй болно. Сайхан сэтгэлийн угаас үйлдсэн бол ийнхүү амьтны амь авах нь буяны үйл болж болох ч, дараа төрөл нь муу, сайн байхын алинаас өдөөгдсөн тул энэ нь нүгэл хилэнцийн үйл болсонгүй. Түүгээр ч барахгүй буянаа гүйцээн хураах тэргүүтний онцгой арга болжээ.
Хүний амь авсанаараа сартваахи түүнийг тамаас авраад өөрөө тамын оронд дуртайяа төрье хэмээн өөрийгөө бүрэн зольсон нь хэмжээлшгүй их буян хураах шалтгаан болжээ.
Бодь сэтгэл нь буян хураах онцгой арга болдог хэмээн сургааль номд олонтаа гардаг билээ. Тэгэхээр нүглийг буянд урвуулж чадах юм. Энэ нь ямар сэтгэл үүсгэхээс хамаарах болой.
Шунал хүсэл хэдий чинээ бага байна
Энэлэх зовлон төдий чинээ бага болой
www.budda.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй