Өнгөрөгч оны хамгийн дуулиантай салалтаар Анжелина Жоли, Брэд Питт нарын салалт нэрлэгдсэн юм. 12 жилийн амьдрал, зургаан хүүхэд гээд алдартай хосуудын салалтанд нийт олноор харамсаж байсан. Далай лам хүртэл тэдний салалтанд харамсаж байгаа гэдгээ хэлж байсан юм.
Холливуудын хамгийн сайхан хос байсан тэдний бодит амьдралаар баримтат кино хийгдэх гэнэ. Канадын найруулагч, сэтгүүлч Ян Халперин тус баримтат киног хийх бөгөөд тэрбээр өмнө нь алдартнуудын тухай цөөнгүй баримтат кино хийсэн туршлагатай нэгэн. Попын хааны тухай "Unmasked: The Final Years of Michael Jackson", поп дива Селин Дионы тухай "Celine Dion: Behind the Fairytale" мөн Майкл Жексоны тухай 2010 онд "Gone Too Soon" зэрэг уран бүтээлүүдийг туурвижээ.
2017 он гарсны дараахан Жоли, Питт нар хамтарсан мэдэгдэл хийж тэдний салалт олны хараанаас ангид байх болно гэдгийг мэдэгдсэн бөгөөд Анжелина Жоли хүүхдүүдээ ганцаар өсгөх эрхтэй үлдсэн юм.

Эх сурвалж: www.zone.mn
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана