Энэ сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг, Тээг толгой гэх газарт орон нутаг руу тоглолтоор явж байсан циркчид осолдож, гурав нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг шалгалт хийж, циркчдийн сууж явсан машин хурд хэтрүүлсэн, “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргээс осол гарсныг тогтоогоод байгаа юм.
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж орон нутагт циркийн урлагаар үйлчлэх гэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан Монголын циркийн урлагийн авьяаслаг гурван жүжигчний ар гэрийнхэнд сэтгэлийн өргөл өргөж, хүнд гэмтэлтэй байгаа н.Гансүхийн эмчилгээний зардлыг бүрэн хариуцахаа мэдэгдсэн байна.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь