Монголын кино урлагт бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн нэгэн сайхан утга агуулга бүхий дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртээл болсон нь “Сайн аав” уран сайхны кино юм. Улаанбаатар такси компанийн жолооч Т.Даваасүрэн агсаны гэгээн дурсгалд зориулан бүтээгдсэн уг киноны гол дүрд жүжигчин, найруулагч МУСТА С.Баттулга (аавын дүрд) тоглосон нь олны сэтгэлд тун ч нийцсэн бололтой. Үйл явдал бүр нь үзэгчдийн зүрхэнд хүрч, сэтгэлийг догдлуулан нулимсыг асгаруулж байгаа кинонд гэр бүлийн үнэ цэнэ, эцэг хүний орон зайн илэрхийлэмжийг тодоос тодоор мөнхлөн харуулж чаджээ.
Үзэгчдийн хүртээл болуутаа л олны талархлыг хүлээж хамгийн их билетийн борлуулалттай байгаа тус киног Жиргээ.мн сайтын захирал Соёлбаатарын Чулуунтогтох продюсерлан Т.Даваасүрэн агсаны гэр бүлд бүхий л нөөц бололцоо, халуун дулаан сэтгэлээрээ дэм өгчээ. Харин бидний мэдэх олны танил хүмүүс болох “Би чамд хайртай” киногоороо олонд танигдсан жүжигчин Н.Бадрал, найруулагч, продюсер, жүжигчин Н.Оргил, сэтгүүлч, найруулагч Г.Золжаргал нар “Сайн аав”-аас үлгэр жишээ авахаар ирсэнийг бид дурандаа буулгаснаа хуваалцаж байна. Сайн аавуудтай танилцая.
PAPARATSI.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана