Ц.Нямдорж хүүгээ ”Эрдэнэт”-д ”шахаа” хийхэд нь тусалсан гэдгээ зөвшөөрөв


Ц.Нямдорж даргаа,таны хүү “Эрдэнэт үйлдвэр”-т 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэсэн мэдээлэл гарсан. Та  ямар тайлбар хийх вэ?

 
-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: 2004 болон 2006 онд миний хүү "Эрдэнэт" үйлдвэртэй гэрээ хийсэн байна лээ. 2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нуугаад хаагаад байх зүйл байхгүй. Нэг удаагийх нь гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ. 
 
 
-Ц.Нямдорж  та хүүхдээ “Эрдэнэт үйлдвэр”-т бараа нийлүүлэхэд нь оролцсон уу?

 
-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Миний хүүхэд Эрдэнэт рүү хоёр удаа явахад би таньдаг хүндээ “Миний хүү нэг ийм юм яриад байна. Боломжийн байвал  өөрт ч, өрөөлд ч халгүй туслахыг бодоорой” гэж гуйсан юм. Тэрийг нуух зүйл байхгүй. Хүүхэд нь нэг ажил хийх гэж байхад хууль зөрчихөөргүй бол ганц үг хэлэх нь хүн ёсны хэрэг шүү дээ.
 
 

 

Эх сурвалж: SONIN.MN