2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын нэр хүндийг увайгүй хэдэн улстөрчид нь шалны алчуур болгосоор байна. Муу мэдээний буухиаг Баянхонгор аймгийн засаг дарга үргэлжлүүлэн төсвийн мөнгөөр байр худалдан авчээ.
Улс орны эдийн засаг хүндэрсэн тул дээр дооргүй хэмнэлтийн горимд шилжихийг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар уриалсан ч дөрвөн жил төсвөөс хол байсан намын нөхөд нь тэсч чадахгүй буй бололтой.
Аймгийн засаг дарга Г.Батжаргал мэдээж "ухаантай" хүн тул хөнгөн гоомой хөдөлсөнгүй. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, бүхий л шатны байгууллагын дарга нарт харамгүй хувь хүртээжээ. Түүний өгөөмөр хишиг буянг хэн хэн хүртсэнийг танилцуулъя.
1. Засаг дарга Г.Батжаргал 52 сая төгрөгийн орон сууц
2. Цагдаагийн дарга 52 сая төгрөгийн орон сууц
3. Аймгийн ерөнхий шүүгч 52 сая төгрөгийн орон сууц
4. ЗДТГ-ын хэрэгцээнд 17 сая төгрөгийн шинэ автомашин
5. ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын зардалд 10 сая төгрөг
6. ИТХ-ын 10 тэргүүлэгчдэд 9.9 сая төгрөгийн Notebook /зөөврийн компьютер/ хуваарилжээ.
Жич: Баянхонгор аймгийн онцгой байдлын хэлтсийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэхэд нийтдээ 48 сая төгрөг олгох шийдвэр гаргасан мөртлөө хэдэн дарга нараа яасан ч үнэтэй эрхлүүлдэг юм дээ аймгийн ноёнтон минь.
МАНдуулах багийн нэр хүндийг барагсад
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй