Том толгойтой хурган даргын жишээ-Д.Отгонбаатар


Нийслэлийн тээврийн газрын даргаар Д.Отгонбаатар гэж том толгойтой нөхөр томилогдсоноос хойш энэ салбар бүр дампуурлаа хэмээн салбарынх нь ярьж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид мэргэжлийн, салбараа мэддэг хүн тээврийн газрыг удирдахгүй бол тун удахгүй Улаанбаатарчууд явгарна гэж байна. Аль ч засгийн үед айлын дагавар хүүхэд шиг анхаарлын гадна хаягдаж нийслэлчүүдийн амь насыг дээсэн дөрөөн дээр хаяж ирсний бас нэг жишээ энэ удаагийн томилгоо болсон гэж байгаа.


Учир нь Д.Отгонбаатар нь төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болохоор энэ нөхөр Архангайгаас сонгогдсон гишүүдтэй ойр гэдэг утгаараа энэ салбарын даргаар очсон байх магадлал өндөр. Вьетнам авто засвар ажиллуулж, “Дойт зам” хэмээх хот хоорондын тээврийн үйлчилгээ явуулдаг компанийн захирал байсан гэхээс өөр ажлын туршлага намтар гэх зүйл олдсонгүй.


Мөн Д.Отгонбаатар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нартайгаа дундаа орсон, тэдний алдаа дутагдлыг хаацайлдаг болохыг баримт татан энд өгүүлье. Түүнийг дарга болоод удаагүй байхад Тээврийн прокурорын газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим аж ахуйн нэгжийн жолооч нар автов тээрийн осол аваар гаргаж байгаа, хууль зөрчсөн байдалд шалгалт хийж Д.Отгонбаатар даргад мэдэгдэл хүргүүлжээ.





 

Уг шалгалтын явцад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг "Сутайн буянт" ХХК-ийн жолооч нарын гаргасан 12 осолд хяналт тавьсан байна. Ослын улмаас хоёр хүн нас барж нэг хүн хүндэвтэр гэмтсэн хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар хоёр ч удаа "Сутайн буянт" компанид мэдэгдэл хүргүүлсэн. Мөн гаргасан зөрчил бүрийг нь тодорхой дурдан Нийслэлийн тээврийн газры дарга Д.Отгонбаатарт өнгөрсөн есдүгээр сарын 30-нд мэдэгдэл хүргүүлжээ. Гэвч эрхэм дарга прокурорын шалгалтын мөрөөр зөрчлийг арилгуулах талаар ямар ажил хийсэн нь тодорхойгүй, хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн байна.

 

Прокурорын газраас мэдэгдлийнхээ хариуг нэхэж, удаа дараа шаардаад арга барахдаа Нийслэлийн засаг дарга С.Батболдод хандсан байна. Гэхдээ бүр арванхоёрдугаар сарын 9-ний өдөр. Бараг гурван сарын дараа гэсэн үг. Прокурорын шаардлага мэдэгдлийг үл тоон том толгой гаргаж байгаа хурган дарга Д.Отгонбаатарт ямар арга хэмжээ авахыг прокурорын байгууллага хүлээж байна.


Ийнхүү түүний талаар хотын дарга чих нь халууцаад удаагүй байтал бас нэгэн хов хүрчээ. Таван иргэн архинд хордсон байдалтай нас барсан хэргийн улмаас нэгдүгээр сарын 17-20-ны өдөр хүртэл нийслэлийн нутаг дэвсгэр дээр архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон. Хорио үргэлжилж байгаа өдөр буюу энэ сарын 18-нд Д.Отгонбаатар дарга нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын захиралтай өрөөндөө архидан согтуурч зодолдсон гэх хэрэг мандаасан сурагтай. Энэ тухай таагүй мэдээ мөн л Засаг дарга С.Батболдын чихэнд хүрсэн гэх. Төрийн албаны туршлагагүй, ёс зүйгүй, болдоггүйгээрээ алдаршиж байгаа энэ хүнд ямар арга хэмжээ авах вэ, С.Батболд даргаа.

 Эх сурвалж:TIMES.MN